Жилийн дөрвөн улиралтай оронд коронавирус илүү аюултай
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар жилийн дөрвөн улиралтай орнуудад илүү өндөр эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.
Ялангуяа намар, өвлийн улиралд өвчлөл томуугийн
дэгдэлттэй давхцаж болзошгүйг зөвлөснийг ЭМЯ-ны
өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын
хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Мөн тэрбээр, "Коронавирус нь хүний хамрын хөндийн шүүрлээс уушгины эс,
гэдэсний шимэгдүүлэх эсүүд рүү илүү хүчтэй довтолдог болохыг АНУ-ын Харвард болон Массачусетсийн их
сургуулийн эрдэмтэн судлаачид тогтоожээ. Энэ судалгаа нь коронавирусний
эсрэг эм гаргаж авахад чухал ач холбогдолтой юм" хэмээн тус хэвлэлийн хурлын төгсгөлд танилцуулсан юм.