Туркийн иргэн эдгэрч эмнэлгээс гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-24 13:20:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "СОVID-19"-өөр халдварласан Туркийн иргэн эдгэрч, өнөөдрөөс гэрийн тусгаарлалтад шилжсэнийг ХӨСҮТ мэдээлэв.


Тухайн иргэн эдгэрснээс хойш 14 хоног өөр байранд шилжих ёстой байсан боловч санал тавьсны нь дагуу ХӨСҮТ-ийн хяналтад байлгажээ. Тэгвэл өнөөдөр энэ тусгаарлалтын хугацаа дууссан байна. Тэрээр цаашид гэрийн тусгаарлалтад 14 хонох юм.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний халдвартай 36 тохиолдол бүртгэгдсэнээс 9 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна.

Связанные новости