Хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-26 14:45:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭМЯ, ОБЕГ хамтран хамтран коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилтыг 5 дугаар сарын 6-8-нд хийнэ.


Энэхүү дадлага сургууль нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилготой юм.


Амралтын энэ өдөр Эрүүл мэндийн сайд, яамны газар хэлтсийн дарга нар ОБЕГ, НЭМГ-ынхантай уулзаж, дадлага сургуулилтыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ.


"Коронавирусний халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй” хэмээн ЭМЯ-наас анхааруулсаар байгаа юм.


Связанные новости