МАН-ын бүлэг сонгуулийг жижиг 76 тойргоор явуулахад санал нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаад сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.
УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Ингэснээр Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт орох нь тодорхой болсон юм. Иймээс тус бүлэг ийн хуралдаж, сонгуулийн тойрог ямар байх тухайд дээрх шийдвэрийг гаргажээ.
УИХ дахь АН-ын бүлэг мөн жижиг 76 тойрогт сонгууль явуулах нь зүйтэй хэмээн үзсэн аж. Хоёр бүлэг сонгуулийн тойргийн асуудал дээр нэгэнт байр сууриа нэгтгэсэн учир УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо одоо хуралдаж, Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Б.Туул