Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг 8 дугаар сарын 1-нээс түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг түр хаах боллоо.
Тодруулбал, тус замыг ирэх 8 дугаар сарын 1-ний бямба гаргийн 13 цагаас 8 дугаар сарын 2-ны 6 цаг хүртэл хааж, дулааны шугам татах аж. Иймд жолооч нарыг бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлж байна.
Связанные новости
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
1 день
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
2 дня
Ulaanbaatar