Сөүл-Улаанбаатарын нислэгээр 262 иргэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр 17:05 цагт газардлаа.
Тус нислэгээр 262 иргэн эх орондоо иржээ. Тодруулбал, жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн ирсэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Ворлд Монголиа”, зочид буудалд 21 хоног тусгаарлана.
Коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс Монгол Улс хилээ хааснаас хойш өнөөдрийн байдлаар 45
улсаас агаарын
болон авто зам, төмөр замаар нийт 14 мянга 755 иргэн эх орондоо ирээд байна.
Связанные новости
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
1 день
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
2 дня
Ulaanbaatar