Тусгай нислэгт зорчиж явсан иргэн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал өнөөдөр гарсан тухай УОК-ын Шуурхай штаб мэдээлэв.
УОК-ын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж байна.
Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
2 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня