Бригадын генерал Г.Ариунбуян Элчин сайд Ёорн Розенбергтэй санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Ёорн Розенберг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр орны Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ. Энэ үеэр ОБЕГ-ыг Германы ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагатай холбож, хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр анхаарна гэдгээ Элчин сайд, ноён Ёорн Розенберг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Связанные новости
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
1 день
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
2 дня
Ulaanbaatar