Төсөв, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын шинэ долоо хоногийн мягмар гарагт буюу өнөөдөр Төрийн байгуулалт болон Төсвийн байнгын хороод үдээс хойш хуралдаан зарлажээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д хуралдаж, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийх юм.
Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, ААН-ийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/, Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Өрийн удирдлагын тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Н.Туяа