Чуулганы ирц бүрдэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-17 11:33:48

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг өнөөдөр 09.00 цагаас товлосон ч одоог хүртэл эхлээгүй байна. 

Хуралдаан эхлэхгүй байгаа шалтгаан нь ирц бүрдэхгүйгээс болж байна. Одоогийн байдлаар УИХ-ын 76 гишүүнээс 27 нь хуралдаанд ирж ирцээ бүртгүүлсэн бол Х.Болорчулуун, Г.Баярсайхан нарын гишүүн гадаад томилолттой, Ч.Улаан гишүүн орон нутгийн томилолттой байгаа аж. МАН-ын гишүүдээс ганцхан Д.Тэрбишдагва ирцээ бүртгүүлжээ.   

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гишүүдэд хандан чуулганы танхимд хүрэлцэн ирж, хуралдаанаа эхлүүлэхийг сануулав. 

Н.Туяа

 

Связанные новости