ЭМС-ын сайдад С.Ламбааг томилуулахаар өргөн мэдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-17 12:22:08

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд Самбуугийн Ламбааг томилуулахаар УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлжээ. 

Энэхүү тогтоолыг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн байна. "Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай" уг тогтоолд "С.Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болно хэмээн үзэж байна" гэжээ. 

С.Ламбаа өмнө нь Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд одоо ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Түүнийг нэр дэвшүүлэх саналыг УИХ дахь АН-ын бүлэг гаргажээ. 

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Связанные новости