ОУХМ Б.Цэвээндаш Эверестийн оргилд дахин гарч чадлаа
МОНГОЛЫН МЭДЭЭУулын спортын ОУХМ Б.Цэвээндаш энэ сарын 21-ний өдрийн 06 цаг 25 минутад дэлхийн дээвэр Эверестийн оргил өөд хойд замаар хоёр дахь удаагаа авирч оргилд амжилттай гарч чаджээ.
Б.Цэвээндаш нь 2012 оны тавдугаар сард өмнөд замаар авирч, анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм. Мөн 2015 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа, МУГТ ОУХМ Т.Гүррагчаагийн хамтаар авирсан боловч 7000 м өндөрт /хойд замаар/ хүрээд байхад нь авиралт цуцлагдсан билээ. Учир нь тэр өдрүүдэд Непал улсад газар хөдлөлт болсны улмаас Хятадын Засгийн газраас хаврын бүх авиралтыг албан ёсоор цуцалж байв.
Харин энэ удаагийн Б.Цэвээндашийн авиралт нь Эверест ууланд хийсэн гурав дахь авиралт болж байна.
Д.Өлзий
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня