Унгар Хорваттай залгаа хилээ хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-28 13:37:49

БУДАПЕШТ. /BBC/. Зөвхөн өнгөрсөн бямба гарагт хөрш орнуудаас 9742 цагаач Унгарт ирсэн тухай тус улсын Цагдаагийн газар мэдээлжээ.

Унгарын Цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсанаар, тус улсад хууль бус 9258 цагаач Хорваттай залгаа хилээр, 181 цагаач Сербитэй залгаа хилээр дамжин нэвтэрчээ.

Будапештын эрх баригчид цагаачдын урсгалтай тэмцэх зорилгоор урьд нь Сербитэй залгаа хилээ хаасантай адил Хорваттай залгаа хилээ тусгай хаалтаар хаахаар бэлдэж байна гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Связанные новости
Комментарии