Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
2020 оны 11 дүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 11-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 13-нд Алтай,
Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө
бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус
дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус
дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн,
өдөртөө 5-10 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн
зүүн хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.