“Нийслэлийн өнгө-хотын соёл 2016” зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-26 09:59:54

МЗХ-ноос энэ сарын 28-нд “Нийслэлийн өнгө-хотын соёл 2016” зөвлөгөөнийг зохион байгуулна.

Зөвлөгөөнд эрүүл мэнд, хот төлөвлөлтийн салбарынхан, нийтийн тээвэр, нийслэлийн тохижилт үйлчилгээний ажилтнууд, иргэдийн төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгч, худалдааны төвүүд болон найман нэрийн бараа, түргэн үйлчилгээний цэгт арилжаа наймаа эрхлэгчид зэрэг салбарынхан оролцох аж.

Оролцогчид тухайн орчныхоо талаар бодит байдлыг ярьж, орчны бохирдлын асуудлыг даргын шийдвэрээр бус иргэдийн идэвх оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцэнэ. Залуучуудын байгууллагаас уг зөвлөгөөнийг зохион байгуулж буй гол зорилго нь иргэн бүр тухайн асуудлыг ярьдаг хэдий ч түүнд өөрөө оролцдоггүй учраас тэднийг нэг дор уулзах боломжоор ханган, асуудлыг өөрсдийнх оролцоотой хэрхэн шийдвэрлэж болох асуудлыг хөндөхөд чиглэсэн байна. Түүнчлэн зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал, шинэлэг санаа бүрийг нэгтгэн шийдвэр гаргах, бодлого боловcруулах түвшнийхэнд хүргүүлэхээр болжээ.

 

Б.Туул

Связанные новости