Бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах ёс журмын эргүүлийг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-11-17 17:51:26

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах ёс журмын эргүүлийн хуваарийг батлан мөрдөж байна.

Хуваарийн дагуу  Онцгой комиссын гишүүд Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэж байгаа юм. Тус сумын нэг болон хоёрдугаар багийн “Андууд”, “Дэлгэрэх билэг”, “Чандмань” зэрэг дэлгүүрийн хүнс, ахуй хэрэгцээний бараа материалын нөөц, хангамж хэвийн байгаа аж.

Албаныхан иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэртээ байх, халдварт өвчнөөс сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, үйлчлүүлэгчийн гарыг ариутгаж, халууныг хэмжин, амны хаалт зүүхийг шаардаж аймгийн Онцгой комиссоос гаргасан үүрэг даалгаврыг сахиулан ажиллаж байгаа аж.

Связанные новости