Алтайн өвөр говийн ховор хөхтөн амьтад камерын дуранд

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-11-20 17:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баттогтохын бэлтгэсэн мэдээллээр автомат камерт өртсөн говийн амьтдын ховор сонин агшнаас толилуулъя.


ШУА-ын Биологийн хүрээлэн, МУИС, ГИДЦГ-ын “А” хэсэг болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачид хамтран 2013 оноос Алтайн өвөр говийн хөхтөн амьтдын орон зайн байршил, шилжилт хөдөлгөөн, тоо, хоногийн идэвх, популяцын бүтэц, хандлагыг үнэлэхийн тулд боломжит бүх уст цэгт, уулсаар автомат камер байршуулан урт хугацааны мониторинг судалгаа хийж байна.


Говь цөлийн уудам орон зайд тархсан ховор хөхтөн амьтдын байршил, тоо толгой,  нягтшил, шилжилт хөдөлгөөн, экологийн судалгаа нь цаг хугацаа, хүч, хөрөнгө мөнгө, техник шаарддаг.


Говийн том биетэй өвсөн тэжээлт амьтад хэдийгээр өдрийн идэвхтэй боловч маш үргэмтгий, алсаас анир авч холдон оддог бол мазаалай, ирвэс, шилүүс, чоно зэрэг махчин амьтан шөнийн идэвхтэй, ихэнхдээ нуугдмал амьдралын хэмнэлтэй учир харагдах нь ховор.


Иймээс говь цөлийн хөхтөн амьтдын экологи зан төрхийн судалгаанд автомат камерыг түгээмэл ашиглах болсон юм.

Автомат камер нь урт хугацааны турш цаг уурын янз бүрийн нөхцөлд ажиллах боломжтой, байгаль болон зэрлэг амьтдад ямар нэг сөрөг нөлөөгүй, шөнийн идэвхтэй амьтдыг илрүүлдгээрээ давуу талтай. 

Связанные новости