Хан-Уул дүүргийн 1048 иргэн шинжилгээнд хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-05 14:11:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх-Нэг иргэн” коронавирусний шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 дүгээр хорооны нийт 6000 гаруй иргэнийг энэ сарын 4-11-нд хамруулахаар төлөвлөжээ.


2020 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагийн байдлаар, тус дүүргийн  нийт 1048 иргэн шинжилгээнд хамрагдаад байна.

“Нэг өрх-Нэг иргэн” коронавирусний илрүүлэг шинжилгээг дараах гурван цэгээр  хуваарилан авч байна.

1. Яармаг салбар амбулаторийн цэгт 10, 9 хороо

2. 7-р сургууль цэг дээр 16, 21 хороо

3. 34-р сургуулийн цэг дээр 4, 5 хороодын нэг өрхөөс нэг иргэн шинжилгээнд хамрагдах бөгөөд хороо тус бүр хуваарийн дагуу иргэдээ шинжилгээнд хамруулж байгаа аж.

Связанные новости