Худалдаа үйлчилгээ, олон нийтийн газруудад хяналтын баг ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-29 12:57:55
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын хамтарсан баг 12-р сарын 31-нийг дуустал худалдаа үйлчилгээ, олон нийтийн газраар эргүүл хяналтыг хийнэ.
Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг өгөх юм. Мөн илэрсэн зөрчлийг арилгах шаардлага, хяналт тавьж ажиллана. Зөвлөгөө, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах ажээ. Хяналтад иргэд олон нийтийн оролцоо чухал бөгөөд ямар нэгэн зөрчлийн талаарх баримт нотолгоотой мэдээллийг аймгийн Шуурхай штабын 7053-3336, 7053-3337 дугаарт хүлээн авна.
Связанные новости