Давж заалдах шатны шүүхээр шийдэрлэсэн эрүүгийн болон иргэний хэрэг өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-05 18:00:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 112 эрүүгийн хэрэг, 17 зөрчлийн хэрэг, ШШГА-тай холбоотой хоёр материал, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт нийт 132 хэрэг хүлээн авчээ.

Мөн 99 эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн 17  хэрэг, ШШГА-тай холбоотой нэгматериал,  ШИНБ-ын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт нийт 118 хэрэг хянан шийдвэрлэж, 4 хэргийг хэлэлцүүлэхгүй тухай захирамж гаргаж, ШШГА-тай холбоотой нэг материал, 9 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг зургаа, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг нэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дөрөв, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гурав, Авлигын эсрэг гэмт хэрэг гурав, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 27, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг ес, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гурав, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 43, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг нэг гэмт хэрэг тус тус байна.

Мөн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэг өссөн аж. Тодруулбал Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 132 иргэний хэрэг хүлээн авсан байна. Үүнээс хоёр хэргийн давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзан өөр шүүхэд шилжүүлж, хоёр хэргийн оролцогч давж заалдах гомдлоосоо татгалзаж давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, 126 иргэний хэргийг хянан шийдвэрлэж,  хоёр хэргийн үлдэгдэлтэй байна.

2020 оны жилийн эцсийн байдлаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авсан иргэний хэргийг 2019 оны жилийн эцэстэй харьцуулахад хүлээж авсан хэрэг 10 хэргээр буюу 6,4 хувиар, хянан шийдвэрлэсэн хэрэг 10 хэргээр буюу 3,5 хувиар өссөн дүнтэй байна.

2020 оны байдлаар давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг маргааныг төрлөөр нь задалж үзэхэд: Гэр бүлийн маргаантай 7 буюу 8.8 хувь, Иргэний хууль болон ИХШХШТХуулиар шийдвэрлэсэн 78 буюу 99,5 хувь, Хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан 14 буюу 17,6 хувь, Газрын маргаан нэг буюу 1,2 хувь, Компаний тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан хоёр буюу 2,5 хувь Нийгмийн даатгалын тухай болон нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан гурав буюу 3,7 хувь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 17 буюу 21,4 хувь байна.

Связанные новости