2020 оны ТОП-5, Оны онцлох аж ахуй нэгжүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-06 18:59:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим хамтран аймгийн оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулдаг уламжлалтай. Хорь дахь жилдээ зохион байгуулж буй “ENTREPRENEUR” үйл ажиллагаа нь хурдацтайгаар шинэчлэгдэж буй бизнесийн салбарынхны тухайн жилдээ хийж бүтээсэн ажил, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн амжилтыг үнэлэх, олон нийтийн хүртээл болгон сурталчилдаг ач холбогдол бүхий арга хэмжээ юм.

Өнгөрсөн оны “ENTREPRENEUR-2020 оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад шагнал гардуулах ёслолыг өнөөдөр хорио цээрийн дэглэмийг баримтлан зохион байгууллаа. Үүнд ТОП-5 ААНБ-аар “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ХК, Шарын Гол ХК, Солэр Повер Интернэйшнл ХХК, Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК, Мөнхийн Тун ХХК тус тус шалгарлаа.

Мөн 2020 оны шилдэг ААНБ-аар Дархан Ус Суваг ХК, Тээвэр Дархан ХК, Уулс Ноён ХХК, Өгөөж Гурил ХХК, Дархан Минж ХХК, Өег Гурил ХХК, Дархан Меат Фүүдс ХХК тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга, Дархан-Уул аймаг дахь салбар танхимын тэргүүн С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гардуулж, баяр хүргэлээ.

Энэ жилийн шалгаруулалтын нэг онцлог нь цар тахлын хүнд нөхцөлд аж ахуйн нэгж, байгууллагууд хүлээсэн үүргээ биелүүлж татвар төлөлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, ажлын байр хадгалалт, нийгмийн хариуцлагын чиглэлээр хандив тусламж өгсөн зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж шалгаруулсан ажээ.

Связанные новости