Хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй иргэдийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-12 10:11:38

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагдаагийн газраас хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй иргэдийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт архидан согтууралттай холбоотой 78 гомдол мэдээлэл ирсэн нь өмнөх үеэс 10.3 хувиар өссөн дүн юм. Дээрх гомдол мэдээллийн 37 хувийг гэмт хэргийн шинжтэй, 62 хувийг зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл эзэлж байна гэж мэдээллээ. 

Дорнод аймгийн Засаг дарга захирамж гаргаж, архи, согтууруулах ундааг 19.00 цагаас хойш худалдан борлуулахыг хориглосон. Тиймээс аймгийн Цагдаагийн газраас дэлгүүр, үйлчилгээний газруудад хяналт тавьж байна. Хязгаарлалт тогтоосон энэ үед дэлгүүрүүд цаг хэтрүүлэн ажиллах, такси үйлчилгээнд явж буй иргэд гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулах явдал тасрахгүй байна гэв. 

Связанные новости