Өнгөрсөн онд Дорнодод есөн удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-15 15:43:44

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Дорнод аймгийн нутагт есөн удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ. Дээрх тохиолдлууд бүгд Матад сумын нутагт болсон байна.

Олон жилийн судалгаанаас харахад, өнгөрсөн онд газар хөдлөлтийн идэвхжлийн давтамж хамгийн ойр байсан гэдгийг Онцгой байдлын газраас мэдээлэв. Энэхүү есөн удаагийн газрын чичирхийллийн хүч нь 3.6-5.1 магнитуд байсан, ямар нэгэн хохирол учраагүй гэлээ. Хамгийн сүүлд л гэхэд 2020.12.26-ны 14.39 цагт Матад сумын төвөөс зүүн зүгт 87 км-т 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  

Связанные новости