Аргаль хонинд зориулан нэмэлт өвс тэжээл, хужир тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-01-29 14:29:28

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн БОАЖГ-аас Чойрын богд ууланд идээшлэн бэлчдэг аргаль хонинд зориулан нэмэлт өвс тэжээл, хужир тавьж өгчээ.  

Энэ ажилд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв болон Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудаас гадна Г.Майнбаяр ахлагчтай Сүмбэр сумын тавдугаар багийн малчид, нөхөрлөлийн гишүүд оролцсон байна.

Нийт 100 боодол өвс, нэг тонн хужрыг бэлтгэж, зэрлэг амьтдын байршиж буй 15 байршил газарт тараан байрлуулжээ. Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгөх ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.


Связанные новости