Булганы Баяннуурын цагдаагийн хэсэг шинэ байртай болоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Баяннуур сумын Цагдаагийн хэсэг шинэ байртай боллоо. Орон нутагт хийх байгаа бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөнд багтсан уг барилгыг ОНХС-ийн 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж хүлээлгэн өглөө.
Тэд урьд нь чанарын болоод бүтэц зохион байгуулалтын шаардлага хангагдаагүй байранд байсан бол шинэ байр нь 2 давхар Цагдаагийн хэсэг байрлахад зориулагдсан зориулалтын байр болсноороо давуу талтайг тус төвийг нээж тууз хайчлах үйл ажиллагаан дээр олон хүн онцлон дурдаж байлаа.
Сумын засаг дарга, ИХТ-ын дарга, Цагдаагийн хэсгийн бие бүрэлдэхүүн, бусад албан тушаалтан, ард иргэд нээлтэнд оролцлоо.
П.Батням