"Монголоор овоглосон" морь Английн хатан хааны нэрэмжит уралдаанд хурдаа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-13 14:34:02

Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хэмээх нэртэй хурдан морь маргааш Их Британийн Беркшир дэх Рояал Аскот морин тойруулгад болох “King’s Stand Stakes” уралдаанд хурдаа сорино.

Тус уралдааны шагналын сан нь 6.5 сая фунт стерлинг буюу 9.2 сая ам доллар бөгөөд дэлхийн шилдэг хурдан морьд уралддаг байна. “Mongolian Saturday” нэртэй хурдан морь нь АНУ-д  зохион байгуулсан дэлхийд алдартай “Breeder`s CUP” хэмээх морин тойруулгын уралдаанд түрүүлсэн нь Монгол хүн дэлхийд анх удаагаа хурдан мориороо тэргүүлсэн тохиолдол болж билээ.   

Связанные новости