АНУ-д халдвар авсан хүний тоо 30 сая давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 30 сая давлаа гэж Жонс Хопкинсийн Их сургууль мэдээлжээ.
Лхагва гаргийн орой гэхэд тус улсад халдвар авсан хүний тоо 30 001 245-д хүрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 545 053 хүн нас барсан байна.
Коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны гуравдугаар сарын 11-нд зарласан билээ.