Зам тээврийн осолд 5 хүүхэд өртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэл хотын зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцдаа 5 хүүхэд осолдсон мэдээ байна.
Тэдний хоёр нь сургуулийн өмнөх насны, гурав нь сургуулийн насных байв. Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтлийн замд "Т.Fielder " маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон "N.Bluebird " болон "H.Accent "маркийн машинуудтай мөргөлдөж, зорчигч 6 хүнийг гэмтээжээ. Мөн өнгөрсөн шөнө зам тээврийн ослын 228 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11, хүнд ,хөнгөнөөр гэмтсэн 18 хүн байсан гэх мэдээ ирлээ.
Ж.Батсайхан
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar