Махараштрад вакцины хомсдол үүсэх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгийн мужуудаас “COVID-19”-ийн халдварын хамгийн олон тохиолдол
бүртгэгдэж буй Махараштрагийн эрх баригчид вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг
төв Засгийн газраасаа хүсжээ.
“Иргэд вакцин
хийлгэх хүсэлтэй байгаа боловч вакцины нөөц хангалтгүйн улмаас вакцинжуулалтын
олон төв хаагдахад хүрээд байна” гэж Махараштра мужийн Эрүүл мэндийн сайд Ражеш
Топе сэтгүүлчдэд мэдээлсэн байна
Махараштрад
сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 55469 тохиолдол шинээр илэрсэн нь улсын
хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тэн хагас орчимтой тэнцжээ. Түүнээс мужийн
нийслэл Мумбай хотод 10030 тохиолдол илэрчээ.
“COVID-19”-ийн вакцинд итгэл олон нийтийн итгэл
нэмэгдэж буй энэ үед вакцины хомсдол үүсээд байна. Хүмүүс аль болох ойрын
хугацаанд вакцин хийлгэх хүсэлтэй байна. “Covishield”, “Covaxin” вакцины аль аль нь хомсдож байна” гэж Мумбай хотын захирагч Кишори
Педнекар мэдээлжээ.
Мөн вакцины эхний
тунгаа хийлгэсэн хүмүүст хоёр дахийг нь тарихад хүндрэл учрах төлөвтэй байгааг
онцолсон байна.
Энэтхэгийн Эрүүл
мэндийн яамны мэдээлснээр, Махараштрад өдөрт тарьж буй вакцины тунг бусад
мужийнхтай харьцуулахад хамгийн өндөр байгаа бөгөөд нийт 8 127 248 хүн вакцины
эхний тунг хийлгэжээ.
"COVID-19"-ийн тохиолдлын тоо гуравдугаар сараас олноор нэмэгдэж эхэлсэн Энэтхэгт лхагва гарагт халдварын 115 мянга гаруй тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.