Ж.Байден коронавирусний гарал үүслийг шалгахыг үүрэг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний гарал үүсэлтэй холбоотой маргаан үргэлжилсээр байгаатай холбогдуулан “COVID-19” хэрхэн үүссэнийг шалгахыг тагнуулын байгууллагууддаа үүрэг болгожээ.
“Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад вирусний гарал үүслийг тогтоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, 90
хоногийн дотор өөрт тайлагнахыг үүрэг болголоо” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
“COVID-19”
халдварын анхны тохиолдол БНХАУ-ын Ухань хотод 2019 оны сүүлээр бүртгэгдсэн юм.
Түүнээс хойш дэлхий даяар 168 сая гаруй хүн халдвар авч, 3.5 сая хүн нас бараад
байна.
Эрүүл мэндийн
байгууллагууд “COVID-19”-ийн эхний тохиолдлуудыг Ухань хотын далайн
бүтээгдэхүүний захтай холбож байгаагаас гадна судлаачид вирусийг анх
амьтнаас хүнд дамжсан хэмээн үзэж буй юм.
Гэвч саяхнаас
АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд вирус Хятадын лабораториос
тархсан байх магадлалтай гэх мэдээлэл гарах болжээ.
Харин Бээжингийн
зүгээс ийм мэдээллийг зэмлэн буруушаагаад, эсрэгээрээ АНУ-ын лабораториос
үүдэлтэй байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.