Түргэн хоолны үйлдвэрлэл эрхлэгчид сургалтад хамрав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМХЕГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран хотын гудамж талбай, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгууллаа.
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох стандарт, дүрэм, журмын мөрдөлт, хоол, хүнсийг ариун цэвэр, эрүүл ахуй, технологийн горимын дагуу гүйцээн боловсруулж, борлуулах шаардлага хангагдаагүйгээс халдвар, хордлого гарах эрсдэл өндөр байдаг. Үүнтэй холбогдуулан мөрдөгдөх хууль, стандарт, норм дүрмийг танилцуулан сурталчилж энэ талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний үр дүнг дээшлүүлэхээр сургалт зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэг, сургалтад дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, энэ чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нийт 31 хүн хамрагдав.
Н.Туяа