Коронавируст халдварын 2362 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-06-26 11:08:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар  улсын хэмжээнд 11 748 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2362 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 107 262 болж байна. 

Шинээр батлагдсан тохиолдлоос дотоодод 2361, эрүүл мэндийн нэг ажилтан халдвар авчээ. Мөн өчигдөр 12 хүн нас барсан байна. Эмнэлэгт маш хүнд 253 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Ойрын хавьтал болсон хүнээс зургаа дахь хоног дээр нь тандалтын баг шинжилгээ авч байна. Нууц үедээ байгаа вирус шинжилгээгээр илрэхгүй байх эрсдэлийг тооцож ийнхүү зургаа хонуулж байж шинжилгээ авч байгаа тухай тайлбар мэдээллийг ЭМЯ-наас өглөө.

Связанные новости