Токиогийн олимпод  бэлтгэх дэд ажлын хэсэг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-01 08:24:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны 32 дугаар олимпын наадамд бэлтгэх Монгол Улсын дэд ажлын хэсгийн хурал лхагва гарагт "Olympic house"-д боллоо.

 

Хуралд МҮОХ, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон Монголын паралимпын хорооны төлөөлөл оролцов.

 

Хурлаар эрүүл мэндийн хяналтын аппликэйшнийг тамирчид хэрхэн хэрэглэх, Ковидын шинжилгээг хэрхэн авах талаар, Монголын багийн бүрэлдэхүүн, олимпын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болон олимпын наадамд оролцох журам, зайлшгүй хэрэгцээт зүйлсийн жагсаалтын талаар хэлэлцэв.

 

Олимпод оролцох тамирчдад зориулсан коронавирусний зөвлөмжийг холбоодод цахим хурлаар өгөх шийдвэр гаргалаа. Мөн баг тамирчдын хувцсыг бэлтгэлийн баазад нь очин гардуулж өгөхөөр болов.

Связанные новости