Халдварын 1171 тохиолдол шинээр илэрч, 6 хүн энджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1171 хүнээс коронавирусний халдвар
илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв.
Тодруулбал, Улаанбаатар хотод 544, орон нутагт 627 халдварын
тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд 3489 хүн эдгэрсэн бол зургаан хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн
тав нь эмэгтэй, нэг нь эрэгтэй хүн байна.
Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдол 148 424, нийт нас баралт 740 болж байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 134 101 болж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 10 013 хүн хэвтэн эмчлүүлж байна.