Хүн амынхаа 60.1 хувийг коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас эрчимтэй арга хэмжээ авсны дүнд одоогоор нийт хүн амынхаа 60.1 хувь буюу 1 956 183 хүнийг вакцины хоёр тунд бүрэн хамруулаад байна.
Коронавирусний эсрэг вакцины эхний тунд 66.2 хувь буюу 2 155 040 хүн хамрагдаад байгааг ЭМЯ мэдээлэв.
Хүн амаа "Ковид-19" -ын вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудыг Малдив Улс тэргүүлж, Монгол Улс 13-т бичигдэж байна.
Связанные новости

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
12 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день