Т.Энхбат Марийнский театрт дуулах урилга гардав
МОНГОЛЫН МЭДЭЭОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн оюутан Т.Энхбат нэр хүндтэй алдарт Марийнский театрт гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авчээ.
Тэрбээр МУГЖ Д.Түвшинжаргалын хүү бөгөөд энэхүү баярт мэдээгээ өөрийн фэйсбүүкээр дамжуулан элэг нэгт монголчууддаа хүргэж, цаашид илүү их хичээх болно гэдгээ амласан юм.
Өнгөрсөн 3 дугаар сард тус хотноо болсон Олон улсын дуурийн дуулаачдын "Звёздная Рапсодия" уралдаанаас Гран при, дөрөвдүгээр сард 17 дахь удаагийн "Весна романс" уралдааны тэргүүн байр, 10 дахь удаагийн "Весна песни" уралдааны Гран при шагнал болон үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарч байв.
Ж.Болор
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
2 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня