"КОВИД-19"-ийн 1300 тохиолдол бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19"-ийн халдварын 1300 тохиолдол батлагдсан байна.
Эдгээрээс Улаанбаатар хотод 290, хөдөө орон нутагт 1010 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 1657 иргэн эдгэрсэн бол 41-ээс дээш насны 4 иргэн нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.