Нийт 54702 толгой мал амьтныг вакцинд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 17:58:53

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Мал амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулах ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЗДТГ-аас “Хийморь Алтай групп” ” ХХК-ийн малын эмчтэй хамтран 99 өрхийн 54702 толгой мал амьтныг 100 хувь дархлаажуулалтад хамруулжээ.

Үүнд, хонь 27469, ямаа 24821, үхэр 2333 , гахай 79 байгаа юм. Шивээговь сумын Засаг даргын захирамжаар мал амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг томилогдон ажиллаж буй.

Связанные новости