Сургууль, цэцэрлэгийн эмч нар коронавирусний шинжилгээ авах сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-08-27 11:49:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дүүргийн Онцгой комисс, ЭМТ-өөс сургууль, цэцэрлэгийн эмч нарт коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх танхимын дадлага сургалт зохион байгуулж байна. 


Өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт, маргааш Налайх дүүрэгт сургалт болно. Одоогоор Баянгол дүүргийн ЭМТ-д 63, Сонгинохайрхан дүүрэгт 82, Багануур дүүргийн ЭМТ-д 14 эмч хамрагдан, халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэхэд суралцжээ.


УОК, БШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу НОК-ын Шуурхай штаб, НЭМГ, НБГ, ХӨСҮТ, СЭМҮТ хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын сургалт зохион байгуулж байгаа

Энэ хүрээнд “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандах, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдварын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр сургууль, цэцэрлэгийн 1000 гаруй багшид цахим сургалт хийжээ.

Связанные новости