Коронавируст халдварын 2289 тохиолдол бүртгэгдсэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-27 11:51:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2289 тохиолдол бүртгэгдэж, 41-ээс дээш насны дөрвөн хүн нас баржээ.  Орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь тогтмол өсөж байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар 30-аас дээш хувьтай байгаа тухай ЭМЯ-наас мэдээллээ.


Халдвар илэрсэн хүмүүсийн 632 нь Улаанбаатар хотод, 1657 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдвартай 12 472 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  7447 нь хөнгөн,  3848 нь хүндэвтэр, 980 нь хүнд, 197 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1521 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 587, II тунд 2150, III тунд 2582, нийт 5319 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2635 (22.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 54.146 (60.9 хувь), 16-17 насны 22.816 (67.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.


Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 77 мянга 161 хүн буюу зорилтот бүлгийн 63.8 хувь хамрагджээ.


Өнгөрсөн зургаадугаар сарын давалгаа 7 дугаар сарын эхэн гэхэд тогтворжиж, нэлээд буурсан. Гэсэн хэдий ч наймдугаар сарын эхнээс халдварын тохиолдол дахин нэмэгдлээ. Сарын эхнээс өнөөдрийг хүртэл халдварын тоо тогтмол өссөн.


Шинжилгээнд эерэг эзлэх хувь нийслэлд 6 дугаар сард 30 хувьд хүрч байсан бол 7 дугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэн гэхэд 10 хувь болж буурч байв. 


 Орон нутагт халдварын тархалт өндөр буюу нийт халдварын тохиолдлын 72.5 хувь бүртгэгдэж байна. 



Связанные новости