Коронавируст халдварын 2 422 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2 422 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв. Тодруулбал, сүүлийн 4 хоног дараалан өдөрт 2000-аас олон халдвар бүртгэгдэж буй юм.
Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 82 мянга 180 хүн буюу зорилтот бүлгийн 64 хувь хамрагджээ.