Өнөөдөр 2500 орчим хүнийг вакцинд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-08-29 10:46:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод коронавируст халдварын эсрэг вакциныг өнөөдөр 2492 иргэнд тарихаар төлөвлөжээ.


Нийслэлд өчигдөр вакцины I тунд 297, II тунд 1040, III тунд 782, нийт 2119 иргэнийг хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш Улаанбаатар хотын нийт хүн амын 74 хувь нь I тунг, 69.1 хувь нь II тунг тариулаад байна. Зорилтот бүлгийн буюу 2666 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 56.334 (63.4 хувь), 16-17 насны 23.350 (68.9 хувь) хүүхэд вакцины бүрэн тунд хамрагджээ.


Өнөөдөр 10.00-15.00 цагт явуулын 24 цэгээр дараах байршлуудад дархлаажуулалт хийнэ. 














Связанные новости