Нийслэлийн 1.036.309 иргэн вакцины бүрэн тунд хамрагдаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины 1-р тунд 162, 2-р тунд 553, 3-р тунд 272 буюу нийт 987 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Дархлаажуулалт
эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 1-р тунгийн хамралт 74 хувь, 2-р
тунгийн хамралт 69.1 хувь, зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 103.2 хувь, 2-р
тунгийн хамралт 96.3 хувь тус тус байгаа юм.
Зорилтот
бүлгийн буюу жирэмсэн эх вакцины 1-р тунд 4010 /33.7 хувь/, 2-р тунд 2669 /22.4
хувь/, мөн 12-15 насны хүүхэд 1-р тунд 75.321 /84.7 хувь/, 2-р тунд 56.735
/63.8 хувь/ хамрагдсан бол, 16-17 насны хүүхэд 1-р тунд 29.421 /86.8 хувь/, 2-р
тунд 23.454 /69.2 хувь/ нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагджээ.