Коронавируст халдварын 2209 тохиолдол бүртгэгдэж, 1795 хүн эдгэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт
коронавируст халдварын тохиолдол 2209-өөр нэмэгдэж, 1795 хүн эдгэрлээ.
Улаанбаатар хотод 438, хөдөө орон нутагт 1771 иргэн коронавирусээр
халдварласныг бүртгэжээ.
Халдварын улмаас 13 570 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8400 хүний биеийн байдал хөнгөн, 3930 нь хүндэвтэр, 1030 нь хүнд, 210 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин
халдварын улмаас 16 012
иргэн өрхийн эмчээс заавар зөвлөмж аван гэрийн хяналтад байгаа аж.
Харамсалтай нь “Ковид-19” өвчнөөр дөрвөн иргэн эндсэнээр
манай улсад нас барагсдын тоо 931 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.