Коронавирусний түргэн оношлуурын дээд үнийг тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-08-30 11:54:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас зах зээлд борлуулж буй “КОВИД-19” халдварыг илрүүлэх түргэн оношлууруудад баримтын болон лабораторийн нэгдсэн үнэлгээ хийжээ.

Улмаар 8 үйлдвэрлэгчийн оношлуурыг чанарын шаардлага хангасан, мэдрэг чанар сайтай гэж үзэж, Хүний эмийн зөвлөлөөс албан ёсоор хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Түүнчлэн ЭЭХХЗГ-аас импортлогч эм ханган нийлүүлэх байгууллагуудтай санамж бичиг байгуулж, бөөний болон жижиглэнгийн дээд үнийг тогтоосон байна.

“КОВИД-19”-ийн оношлуур нь зах зээлд тогтоосон үнээс их байвал иргэд ЭЭХХЗГ-т мэдэгдэх боломжтой юм.

Связанные новости