Хятадад дотоодод халдварласан 93 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-11-03 11:13:18

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт мягмар гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 93 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 35 нь Хар мөрөн мужид, 14 нь Хэбэй мужид, 14 нь Ганьсу мужид, ес нь Бээжин хотод, зургаа нь Өвөр Монголд бүртгэгдсэн бол Чунчин, Чинхайд тус тус дөрөв, Жянси, Юньнань, Нинсяд тус бүр нэг тохиолдол илэрчээ.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 16 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн бол Шанхай хотод сэжигтэй нэг тохиолдол эх газрын гаднаас ирсэн байна. Харин тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.


Ингэснээр мягмар гаргийн байдлаар, Хятадын эх газарт халдварын 97423 тохиолдол илэрснээс 91787 хүн эдгэрч, 4636 хүн нас баржээ. Одоогоор нийт 1000 хүн эмчлүүлж байгаагаас 37 хүний биеийн байдал хүнд байна.


Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 19 тохиолдол илэрсний найм нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр мягмар гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 384-д хүрснээс 335 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.


Энэ сарын 2-ны өдрийн байдлаар, Хонконгт халдварын 12349 тохиолдол илэрснээс 12034 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол илэрч, 75 нь эдгэрчээ. Мөн Тайваньд 16441 тохиолдол илэрснээс 13742 хүн эдгэрч, 847 өвчтөн нас барсан байна. 

Связанные новости