Хятадад дотоодод халдварласан найман тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-11-19 14:06:01

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын эх газарт пүрэв гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан найман тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь зүүн хойд нутгийн Ляонин мужийн Далянь хотод, нэг нь төв нутгийн Хэнань мужийн нийслэл Жэнжоу хотод бүртгэгджээ.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 16 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Харин халдварын сэжигтэй юм уу халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.


Хятадын эх газарт пүрэв гаргийн байдлаар халдварын 98427 тохиолдол илэрснээс 92585 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 1206 хүн эмчлүүлж байгаагаас 14 хүний биеийн байдал хүнд байна.


Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 26 тохиолдол илэрсний 25 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр пүрэв гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 499-т хүрснээс 353 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.


Энэ сарын 18-ны өдрийн байдлаар, Хонконгт халдварын 12395 тохиолдол илэрснээс 12104 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол илэрч, бүгд эдгэрчээ. Мөн Тайваньд 16506 тохиолдол илэрснээс 13742 хүн эдгэрч, 848 өвчтөн нас барсан байна. 

Связанные новости