Энэ онд уулын дугуйн спортын нэг мастер, 5 дэд мастер төрөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбоо /МДХ/ жилдээ 15 орчим уулын дугуйн тэмцээн зохион байгуулдаг боловч сүүлийн 2 жил “Ковид-19” цар тахлаас шалтгаалан цөөн тэмцээн болсон байна.
Уулын дугуйн тамирчдын
чансааны үзүүлэлтээр энэ жил Монгол Улсын зэрэг цол биелүүлсэн тамирчдаа тус
холбооноос зарлаж байна. Энэ жилийн хувьд орон нутгийн бүх тэмцээнийг
цуцлагдсан бөгөөд зөвхөн 5 уулын дугуйн тэмцээнийг зохион байгуулжээ.
Харин МДХ-ноос чухал тэмцээнүүд болох нас болон ангиллын УАШТ-үүдийг зохион байгуулж чадсан юм байна. Энэ оны уулын дугуйн тэмцээнүүдэд амжилт гаргасан болон улсын зэрэг цол биелүүлсэн тамирчиддаа МДХ-ноос баяр хүргэж, амжилт хүслээ.