Ш.Энхийн-Одыг Америкийн оюутны спортын холбооны дээд лигт тоглохыг урьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц /БТСУХ-ны дарга/-ын Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт нь тоглодог “Дэйтон”-ы их сургуулиас ирсэн тэтгэлгийн саналыг хүлээн авсан гэдгээ албан ёсоор зарлав.
Ийнхүү Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо /NCAA/-ны дээд лигт тоглох урилга авсан Монголын анхны тамирчин боллоо. Улмаар “Дэйтон”-оос драфтлагдан сагсанбөмбөгийн оргил болсон NBA-д тоглох том боломж түүнд бүрдэв.
2020 онд “Eastern Washington”, энэ оны 7дугаар сард “Rutgers”, 9 дүгээр сард “Providence”, “Dayton”-ы их сургууль Ш.Энхийн-Одод санал тавьж, тэтгэлэг амласан юм. Харин тэр “Дэйтон”-ыг сонгосноор тус их сургуулийн “Flyers” баг дахин нэг гадаад тоглогчтой болов. Тус багт Финланд, Бельги, Канад, Мали, Англи тоглогч байгаа аж.
“Дэйтон”-ы их сургуулиас NBA-д хөл тавьсан цөөнгүй тоглогч байдгаас хамгийн өндөр амжилтад хүрсэн нь 2 удаагийн “Бүх одод” П.Жэксон. Өдгөө хамгийн өндөр амжилттай яваа “Нью-Йорк Никс” багийн тоглогч О.Топпин байна.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
20 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
23 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день