Э.Цэндбаатар өнөө үдэш Москва хотноо Аслан Кабисовтой тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-24 14:03:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аваргын бүсийн төлөө  ОХУ-ын боксчин Аслан Кабисовтой өнөөдөр Улаанбаатарын цагаар 21.00 цагт тулалдана.


Дасгалжуулагч ОУХМ Б.Энхтайваны шавь тэрбээр мэргэжлийн боксоор хүчээ сорихоор ОХУ-ыг зорьсон бөгөөд уг тулаан энэ сарын 17-нд товлогдсон ч хойшлогдоод байсан юм.  


Э.Цэндбаатарын өрсөлдөгч Аслан Кабисов мэргэжлийн рингэнд 7 тулалдахдаа бүгдэд нь ялсан бөгөөд дөрвийг нь хүнд цохилтоор буулгаж авсан, одоогоор ялагдал амсаагүй байгаа тулаанч юм байна.

 

Э.Цэндбаатарын хувьд өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан энэ үдэш Москва хотноо болно.

Связанные новости